Эхлэл мэдээ Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэдээ Сүрьеэ өвчний тухай та юу мэдэх вэ.

H-info v3.0

H-info Татах

Нэвтрэх



Одоо

Манайд 37 зочид байна
 
Сүрьеэ өвчний тухай та юу мэдэх вэ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 3-р сарын 24, Пүрэв гариг, 09:36

Normal 0 false false false false EN-US X-NONE X-NONE

Сүрьеэ гэж ямар өвчин вэ.

Сүрьеэ өвчин нь нянгаар үүсгэгддэг хүнээс хүнд халддаг өвчин юм.Сүрьеэгээр аль ч насны , ямарч мэргэжлийн хүн өвдөж болох бөгөөд нийгмийн ядуурал, хямрал, ажилгүйдэл, эсвэл хэт өндөр ачаалал зэрэг сөрөг үр дагаврыг дагалдан сүрьеэ өвчин ихэсч байна. Гэвч сүрьеэ бүрэн эдгэрдэг амьсгалын замын халдварт өвчин юм.

Сүрьеэгийн халдвар яаж тархдаг вэ.

Сүрьеэгийн үндсэн эх уурхай нь уушигны сүрьеэтэй өвчтөн юм. Сүрьеэгийн анхдагч халдварыг хүн бүр авсан байдаг бөгөөд уушигны халдвартай сүрьеэгээр өвдсөн хүн 15-20 хүнд халдвар тараадаг гэж үздэг.

-Сүрьеэ өвчтэй хүнтэй хамт , агааржилт муутай байранд амьдрах

-Биеийн дархлаа суларсан зэргээс анхдагч голомт идэвхижинэ.

Уушигны хэлбэрийн сүрьеэтэй өвчтөний ярих , ханиах, найтаах үед олон сая сүрьеэгийн савханцар агуулсан дуслууд агаарт цацагдаж улмаар бусдад агаар дуслаар халдвар дамждаг.

Уушигны сүрьеэгийн үед ямар шинж илрэх вэ.

Өвчний эхлэл ихэнх тохиолдолд аажим явагдана, хэдэн долоо хоног үргэлжилнэ.

3-н долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгаж буй хүнийг сүрьеэгийн сэжигтэй гэж тооцно.

  • Ханиалгана, цэр, цустай цэр гарах.
  • Турах
  • Халуурах, жихүүдэс хүрэх
  • Хоолонд дургүй болох
  • Цээжээр өвдөх
  • Амьсгаадах шинж тэмдэг идэрнэ.

Сүрьеэ эдгэрдэг өвчин мөн үү.

Сүрьеэ өвчин бүрэн эдгэрдэг, сүрьеэгийн эмчилгээ нь богино хугацаанд шууд хяналттай хийгдэх ёстой бөгөөд таны уйгагүй, ухамсартай эм уултаас л шалтгаална.

Эмчилгээний зарчим баримталснаар

· Өвчтөн төгс эмчлэгдэнэ

· -Гэр бүлийнхэндээ болон ойр орчимдоо халдвар тараахгүй

· -Хүндрэл буурна

· Эмийн дасал үүсгэхгүй зэрэг ач холбогдолтой.

Сүрьеэ өвчнөөс хэрхэн сэргийлж чадах вэ.

Сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх арга

-Сүрьеэгийн өвөрмөц урьдчилан сэргийлэлт

- Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэх.

- Сүрьеэгээр өвчлөхөөс урьдчилан сэргийлэх гэж 3 ангилдаг

1. Сүрьеэгээс урьдчилан сэргийлэх дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдсөн өвөрмөц гол арга бол вакцинжуулалт юм.Сүрьеэгийн БЦЖ вакциныг анх төрсөн нярайд,-1-р тун, 2-р тунг 8 настайд вакцинжуулна.

2. Сүрьеэгийн халдвар авахаас урьдчилан сэргийлэхэд гол нь уушигны халдвартай хэлбэрийн сүрьеэтэй өвчтөнийг эрт илрүүлж бүрэн төгс эмчлэх явдал юм.Өөрөөр хэлбэл халдварын эх уурхайг аль болох эрт халдваргүй болгох явдал юм.

3. Сүрьеэгээр өвчлөхөөс сэргийлэх арга нь биеийн эсэргүүцлийг сайжруулах Үүнд: чанарлаг хоол хүнсээр хооллох, биеийн тамир хөдөлгөөнийг эрхэмлэх, орон байрны агааржилт цэвэрлэгээ, гэрэлтүүлэг сайтай байх, ажил амралтын дэглэм зөв тохируулж амрах,архи, тамхи хэрэглэхгүй байх.

Хэрэв та өвдсөн бол ямар арга хэмжээ авах вэ.

Танд 3 долоо хоногоор ханиалгах , турах, оройдоо халуурч , хөлрөх зэрэг зовиур илэрч байгаа бол эмчид яаралтай хандаж онош тодруулах арга хэмжээ авч хэрэв сүрьеэ болох нь тогтоогдвол сэтгэлээр унах хэрэггүй ,сүрьеэ өвчин бүрэн эдгэрнэ.

- Эрүүл мэндийн ажилтны хяналтан дор үнэгүй эмчилгээг дор хаяж 6 сар түүнээс äýýø õóãàöààãààð эмчилгээний дэглэмийг баримтлан хяналтанд байж, эмчлүүлэх

- Гэр бүлийнхээ бүх хүмүүсийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах.

- Чанартай эрдэс тэжээл, аминдэмээр баялаг хоол хүнс хэрэглэх

- Эмчилгээний явцад архи дарс уух, даарч хөрөх, хэт их ачаалалтай ажиллах, сэтгэл санаагаар унах , биеийн эсэргүүцэл сул байх зэрэг нь эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг

- Хэрэв эмчилгээ тасалбал өвчин архагшина, эмийн дасалтай болж хэзээч эдгэхгүй , гэрийнхэндээ халдвар тараах, мөн эдгэрэх магадлал багасч улмаар амь насанд аюул учирна.

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 21, Лхагва гариг, 12:56
 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.