Эхлэл мэдээ Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэдээ УСНЫ БОХИРДЛООС ҮҮСЧ БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛУУД :

Одоо

Манайд 11 зочид байна

 
УСНЫ БОХИРДЛООС ҮҮСЧ БОЛОХ ЭРҮҮЛ МЭНДИЙН АСУУДЛУУД : PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 5-р сарын 16, Даваа гариг, 10:20

Усгүйгээр хэн ч амьдарч чадахгүй. Эрүүл байхын тулд хүмүүс хангалттай хэмжээний ус хэрэгтэй ба  тэр ус нь аюулгүй  байх шаардлагатай.  Хүний болон амьтны шээс, өтгөн ялгадас болон нян, өт хорхой усанд орвол ус аюултай болдог. Усаар дамжин нян, өт хорхой урсан дараагийн хүнд очиж, орон нутгийн оршин суугчдад бүгдэд нь нөлөөлж чадах өвчнийг тараадаг байна.

Усыг юу аюултай болгодог вэ?
Усанд нян, өт хорхой, химийн хортой бодис орсноор ус аюултай  болдог. Нян ба өт хорхойнууд, цагаан хорхой, цагираг хорхой зэрэг нь янз бүрийн аюултай өвчнийг үүсгэдэг. Нян ба өт хорхойнууд нь хүн, амьтны өтгөн, шингэн ялгадас дотор амьдардаг ба тэд дараах тохиолдолд удаан хугацааанд  өвчин үүсгэдэг:
•    Хүн ба амьтны ялгадсыг зайлуулах зөв арга зам байхгүй бол
•    Усан хангамжийн эх үүсвэрийг хамгаалж, цэвэр байлгахгүй бол
•    Угаалга цэвэрлэгээ хийх  ус хангалттай  байхгүй бол
Холер  зэрэг хурдан тархаж олон хүнийг үхэлд хүргэдэг өвчнүүд нь усаар тархана. Зарим өвчнүүд нян, өт хорхойгоор дамжин олон жилтйн туршид  хүнийг өвчлүүлэх ба шингэн дутагдах, цус багадах, хоол тэжээлийн дутагдалд орох, халдварт өвчин  хялбархан тусах зэрэг сул дорой  байдлыг үүсгэдэг. Нян, өтнөөс үүсдэг хамгийн түгээмэл өвчин нь гэдэсний халдварт өвчин бөгөөд хамгийн хялбархан таних шинж тэмдэг нь өвчтөний гэдэс байнга өвдөж гүйлгэдэг явдал юм.

НЯН, ӨТ ХОРХОЙНУУД ӨВЧНИЙГ ХЭРХЭН ТАРААДАГ ВЭ?

Зарим үед нян, өт хорхойнууд хаана байгаа нь ойлгомжтой харагдаж байдаг. Жишээлбэл өтгөн, ялгадас, муудаж буй хоол, бохир жорлон болон бусад  газруудад  ил харагдана. Гэвч заримдаа нүдэнд үл үзэгдэх жижиг  нянгууд харагддаггүй. Тэд гадна талаасаа харахад цэвэр юм шиг газарт байдаг. Ж нь бидний гар, уэвэр тунгалаг усанд тэд явж байдаг. Нян, өт хорхойнууд нь хүнээс хүнд гар барих, агаарын тоосоор амьсгалах, ханиаж найтаахад дамжина. Тэд  идэх хоол, ундны усаар тарж болдог ба мөн ялаа, шавж, амьтдаар дамжина. Тэд түүхий хоол юм уу, дутуу болгосон хоолонд амьдарч чаддаг. Зарим өт хорхойнууд бохирдсон усыг уух, бохирдсон усан дундуур явах, бохир усаар гараа угаахад дамжиж тархана. Тэр ч  байтугай бохирдсон усанд ургасан ургамал, бохир уснаас агнасан загас жараахайг сайн чанаж болголгүй идэхэд халдвар тараана. 



ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧЛӨЛҮҮД:

Ихэнх гэдэсний өвчлөлүүд хувийн ариун цэвэр сахих усгүйгээс, аюулгүй цэвэр жорлонгүйгээс болон н хортой ус, хоол хүнснээс үүсдэг. Гэдэсний халдварын хамгийн түгээмэл шинж тэмдэг нь ойр ойрхон чацга алдаж туулгах явдал юм.  Бусад  шинж тэмгүүд нь халуурах, толгой өвдөх, чичрэх,даарах, бие сулрах,дотор гэдэс татаж өвдөх,бөөлжих, гэдэс дүүрэх зэргээр илэрнэ. Ямар төрлийн  гэдэсний халдвар авснаас хамааран ямар эмчилгээ хийх эсэхийг шийднэ.

ГЭДЭСНИЙ ХАЛДВАРТ ӨВЧНҮҮДИЙГ ЭМЧЛЭХ АРГУУД:

Гэдэсний халдварт өвчнийг эдгээх хамгийн сайн аргуудын нэг нь их хэмжээний шингэн зүйл ууж, хоол идэх явдал юм.  Ихэнх тохиолдолд эм уух хэрэгтэй байдаг.  Хэрвээ хүмүүс туулгаж халуурч, бие сульдаж өвчлөх юм бол эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд яаралтай очих шаардлагатай.

ШИНГЭН АЛДАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ЭМЧЛЭХ

Хэрэв хүүхэд ус мэт шингэнээр гүйлгэж, чацга алдаж, бөөлжиж байвал шингэн алдалтын  шинж тэмдэг гарахыг бүү хүлээ. Яаралтай арга хэмжээ ав.
•    Хүүхдэд маш хурдан шингэн зүйл өг. Энэ нь зутан шөл, ус сэргээх шингэн зэрэг байж болно.
•    Хүүхдэд хоол байнга өг. Хүүхдийг шингэн алдаж байх үед аль болох олон  дахин өөрийнх нь дуртай хоолыг өг. Нялх хүүхдэд хөхөө байнга хөхүүлж, идэж ууж болж байгаа бүхнийг ойр ойрхон өгөхийг хичээ.
•    Шингэн нөхөх ундаа нь шингэн алдахаас урьдчилан сэргийлж эмчилнэ.  Энэхүү шингэний хүчээр гэдэсний халдварыг эдгээж чадахгүй ч гэсэн өвчтэй хүнийг  шингэн алдахаа больтол шингэнийг нөхөж өгч чадна.
ШИНГЭН НӨХӨХ УУСМАЛЫГ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?
Шингэн нөхөх уусмалыг бэлтгэх хоёр арга бий.  Хэрвээ танд болоцоо байвал тал аяга жимсний шүүс, цэвэр ус эсвэл нухсан түүхий банан бэлтгэ. Эдгээр зүйлүүдэд натри агуулагдаг ба эрдэс  нь өвчтэй хүмүүсийг унд хоолоо идэх дуршилтай болгоно.
Хүүхдэд өдөр шөнөгүй таван минут тутамд шингэн нөхөх уусмалыг амсуулж залгиул. Үүнийг хүүхдийг хэвийн хэмжээнд шээх хүртэл хийх хэрэгтэй.
Том хүн өдөрт гурван литр ба  түүнээс дээш шингэн уух хэрэгтэй. Жижиг хүүхэд өдөрт нэг литр юмуу эсвэл нэг удаадаа нэг стакан хэмжээтэй шингэн уух хэрэгтэй.
Шингэнийг ойр ойрхон халбагаар уулга. Өвчтөн бөөлжлөө ч гэсэн авсан бүх шингэнээ бөөлжиж гаргадаггүй.  Бэлтгэсэн шингэнээ  нэг өдрөөс  илүү хадгалах хэрэггүй. Шинэ уусмалыг  өдөр бүр шинээр бэлтгэ.
1.    ЗУТАН ДАВСТАЙ УУСМАЛ БЭЛТГЭХ
Нунтаг цагаан будаа хамгийн сайн зутан болдог. Гэхдээ та гурил, нухсан вандуй, чанаад нухсан төмс зэргийг бас хэрэглэж болно.
Нэг литр цэвэр усанд цайны халбаганы тал давс хийнэ. Дараа нь халбага дүүрэн найман халбага нунтаг тэжээлээ хий. Түүнийгээ таваас долоон минут буцалгаж зутан болго. Зутангаа хурдан хөргөж өвчтэй хүндээ өгөх хэрэгтэй.
Анхаарах зүйл: Хоолыг өгөхийн өмнө заавал амсаж үзэж, муудсан эсэхийг нь шалга.  Халуун орчинд  зутан хоол хялбархан мууддаг.

2.    ДАВС, САХАРААС БҮРДСЭН ШИНГЭН НӨХӨХ УУСМАЛ

Үүнийг бэлтгэхдээ та түүхий бор, эсвэл цагаан сахар, аль эсвэл шахмал сахар ашиглаж болно.  Нэг литр цэвэр усанд халбаганы тал давс хий.
Дараа нь найман халбага сахар хий.
Анхаарах зүйл: Уусмалаа өгөхийн өмнө амсаж үз. Амт нь хэтэрхий шорвог биш байх ёстой.



НЯН, ӨТ ХОРХОЙН ТАРХАЛТААС УРЬДЧИЛАН  СЭРГИЙЛЭХ НЬ

Нян, хорхой нь  хаа сайгүй байх  боловч хэд хэдэн энгийн арга хэмжээг авснаар  хүн болгон өвчнөөс урьдчилан сэргийлж чадна. Нян хорхойн тархалтыг зогсоохын тулд:
•    Усны эх  сурвалжийг  хамгаалж, ундны усаа цэвэр байлга. Ус цэвэр биш  бол түүнийг ариутгаж хэрэглэ.
•    Жорлонд орсны дараа болон  хоол унд бэлтгэхийн өмнө  гараа үргэлж угаа. Цэвэр ус саванг хэрэглэж бай.
•    Жорлон хэрэглэж бай. Гадаа ил задгай  бие засахгүй байх  нь нян өт хорхойг хүнд халдварлахаас хамгаалдаг. хэрэв жорлонгүй газар байгаа бол уснаас  хол бие засч, ялгадсаа хүн амьтан хүрэхээргүй хол байлга. Ялгадсан дээгүүр  ялаа буухаас хамгаалж шороогоор булж бай.
•    Хоол бэлтгэх, хадгалахдаа цэвэр аюулгүй аргыг хэрэглэж бай.
•    Жимс ногоог чанах, идэхийн өмнө  угааж бай. Хоолны үлдэгдлийг амьтанд өгөх буюу эсвэл түүнийг угаадасны нүх буюу жорлонд хийж бай. Муудсан хоол, муудсан махыг зайлуулж, мах, өндөг, загасыг маш сайн  чанаж болгон идэж бай. Аяга таваг, мах болон ногоо зүсэх тавиур, гал тогооны хэрэгслүүдийг халуун ус, савангаар  угааж , болж өгвөл наранд хатааж бай.
•    Мал амьтдыг орон нутгийн хоол хүнс, усны эх үүсвэрээс хол байлга.
•    Хөлөөр өт хорхой дамжиж  орохоос урьдчилан сэргийлж гутал өмсөж  бай.  Хоолон дээр ялаагаар халдвар тарахаас урьдчилан сэргийлж хоолыг бүтээж бай. Ялааг устгадаг, ялаанаас хамгаалсан жорлон нь халдвар тархахаас урьдчилан сэргийлж чадна.

ГАР УГААХ

Нян, хорхойгоор халдварладаг өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн сайн аргуудын нэг нь  бие засах, хүүхдийн баас цэвэрлэх, жорлон цэвэрлэсний дараа гараа угаах, мөн хоол идэх, хоол бэлтгэх, хүүхэд хооллохын өмнө гара савантай усаар угаах явдал юм.
Гарыг зөвхөн усаар угаах нь хангалттай  биш саван хэрэглэж, хир нянг устгана.
Гараа хэрхэн угаах вэ?  гэхээр дараахь дараалалаар угаана.

Зураг №1


ХҮМҮҮС ЖОРЛОНГОО ЯМАР БАЙГААСАЙ ГЭЖ ХҮСДЭГ ВЭ?

Ариун цэврийн нөхцлөө сайжруулахдаа хүмүүс эрүүл мэндийг тэр болгон тэргүүн зэрэгт тавьдаггүй. Тэд өөр зүйлийг бас хүсдэг
•    Жорлон нь  энгийн материалаар  хийх ёстой.
•    Аюулгүй байдал:  жорлонг сайн бөгөөд аюулгүй байрлалд  барьж байж, найдвартай аюулгүй болгоно. Хэрэв жорлонг муу барьсан байвал түүнийг ашиглахад аюултай болно. 
•     Тохь тух:  Хүмүүс аль болохоор тохь тухтай тайван сууж болох хэмжээний  хангалттай зайтай жорлонд  дуртай. Бас босоод зогсоход бие тулахгүй  хэмжээний өндөр байх ёстой.
•    Цэвэр байдал: жорлон нь бохир, муухай үнэртэй бол хэн ч түүнийг ашиглахыг хүсдэггүй.
•    Нэр төр:  сайн арчилгаатай тохь тухтай жорлонтой  айлыг хүмүүс хүндэлж  үнэлдэг. Ийм учраас  хүмүүс жорлонгоо сайжруулж барихад мөнгө зарцуулахдаа дуртай байдаг.
Ариун цэврийн зөв дэглэм  нь :
•    Бие засах найдвартай аюулгүй газартай байх
•    Бие зассаны дараа гараа угаах аргатай  байх
•    Шээс болон өтгөн,ялгадсыг эрүүл нөөц баялаг болгон хувиргах
•    Жорлон цэвэрлэж аюулгүй байлгах
•    Хүний ялгадсаар хордоогүй хоол унд, ус хэрэглэх

САЙЖРУУЛСАН НҮХЭН ЖОРЛОН, УГААДАСНЫ НҮХ
МОНГОЛ УЛСЫН СТАНДАРТ / MNS-2008/

Хүмүүсийн амьдрах аюулгүй таатай орчин бүрдүүлэх, байгаль орчныг бохирдлоос хамгаалах, халдварт өвчин үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэр хорооллын айл өрх, нийтийн байр, зуслан болон олон нийт, үйлчилгээний газруудын нүхэн жорлон,угаадсаны нүхний байгууламжийг барихад ашиглана.

ЭРҮҮЛ АХУЙН ШААРДЛАГА:

•    Нүхэн жорлон,угаадасны нүх нь ариутгаж цэвэрлэх боломжтой, зэвэрч  нурахгүй материалаар хийсэн доторлогоотой байж болох ба мэргэжлийн байгууллагаас баталсан журмын дагуу ариутгал, халдваргүйжүүэлтийг байнга хийнэ.
•    Нүхэн жорлон, угаадасны нүхийг гэр, сууцнаас аль болох  хол зайд, орон сууц, нийтийн байр, үйлчилгээний газраас 15 метрээс багагүй зайд салхины ноёлох урсгалын доод зүгт байрлуулах  ба “Ахуйн бохир усны цооногыг доторлох ашиглах журам”-ын дагуу ус түгээх цэгийн байрнаас 20 метр, уурхайн болон өрөмдмөл худгаас 150-250 метр, голын эргээс 200-250 метрээс багагүй зайд ноёлох салхины доод талд барьж ашиглана.
•    Нүхэн жорлон,угаадасны нүхэнд үерийн ус орж ялгадас,угаадасыг халихаас сэргийлж нүхний амсрыг  тойруулан өргөнөөрөө 50 см, зузаанаараа 5 см-ээс багагүй налуу цементэн зуурмагаар бетондож хаяавч хийх шаардлагатай.


ТЕХНИКИЙН ШААРДЛАГА :

•    Нүхэн жорлон нь кабин, салхивч,нүх, хучилт, суурь хаяавчийн хэсгээс бүрдэнэ.
•    Жорлон бүр салхивчийн  хоолойтой байна. Салхивчнийн хоолой нь кабины ар талын ханын гадна талын дунд суудлын харалдаа байрласан байна.
•    Жорлонгийн кабины хаалгыг нарны гэрлийн тусгалын эсрэг талруу харуулж хийх  бөгөөд хаалганы дээд талд, кабины хэсэгт 40 см урт 20 өргөн гэгээвчтэй байна.
•    Жорлонгийн нүхний эзэлхүүн их, бага байх нь ашиглах хүний тооноос хамаарах боловч, газрын хөрсний хөлдөлтийн түвшинтэй уялдуулж,гүнийг нь 3,0 м-ээс багагүй байхаар бодож ёроолыг ухсан байна.
•    Жорлонгийн нүхийг нурж дарагдахаас хамгаалж чадах материалаар доторлоно.
•    Жорлонгийн нүхний амсар дээр дамнуулан тавьж кабины суурь болгох зүйлд ачаалал даах бат бөх зүйл хэрэглэн хийнэ. Харин тэдгээрийг нүхний амсар дээр  дамнуулан суулгахдаа хөрсний хатуу зөөлөн байдлыг харгалзах бөгөөд уртын дагуу нүхний доторлогоогүй амсрын хэмжээнээс 15 см-ээс, амсрын хөрсний түвшингээс 10 см-ээс  тус тус багагүй ухаж байрлуулна.
•    Насанд хүрэгчдийн жорлонгийн суудлын нүх буюу суух төхөөргийн амсрын урт 38 см, өргөн нь 25 см байхаар тооцож, зууван хэлбэрийн  нүх гаргах бөгөөд кабины ар талаас  нүхний ирмэг хүртэлх зай 18см-ээс багагүй байга.
•    Хүүхдийн жорлонгийн  суулын нүхний  амсрын урт 28 см, өргөн 18 см байна.
•    Жорлонд цас, бороо ус орох, ялааны авгалдай хөрсөөр нэвтэрч гарахаас хамгаалан жорлонгийн эргэн тойрон 50см  зайд цементэн зуурмаг, чулуу тоосго, хайрга зэрэг материалаар жорлонгийн  суурийг  нүхний амсартай  зай завсаргүй холбосон 1 см-ийн зузаан, жорлонгоосоо гадагш налуу хаяавч хийнэ.
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ШААРДЛАГА
•    Нүхэн жорлон, угаадасны нүхийг ашиглагч нь эдэлбэр  газрынхаа орчны тохижилт, зүлэгжүүлэл, ногоон байгууламжийн арчлалт, хамгааалтыг байгаль орчныг хамгаалах хууль дүрэм норм стандартын дагуу хийнэ.
•    Нүхэн жорлон, угаадасны нүх ашиглагч нь тэдгээрийн ашиглалтын явцад ил задгай болон газрын доорхи усны эх үүсвэр, хөрс агаарыг бохирдуулахгүй  байх хүн амыг эрүүл аюулгүй орчинд амьдрах байгаль орчинг хамгаалах нөхцлийг хангахаар нүхэн жорлон, угаадасны нүхийг төлөвлөж, байгуулж ашиглана.

ГАЛЫН АЮУЛГҮЙН ШААРДЛАГА
•    Модон хийц, дулааны материалууд нь гал тэсвэрлэх бодисын уусмалаар түрхлэг хийгдсэн ба шингээгдсэн байна.

ХУУРАЙ ЖОРЛОНГ САЙЖРУУЛДАГ ЗАРИМ ЗҮЙЛС НЬ:
•    Нарны гэрэл : нарнаас авах дулаан нь хуурай жорлонд байгаа материйг хурдан задрахад туслана.
•    Агаарын урсгал их байх тусам ялгадас нь хурдан задарна.


Зураг №2
















Ялгадас хаях аюулгүй байдал

Хог хаягдлын зохих хэсгийг ил задгай бие зассан өтгөн, шингэн ялгадас, бохир ус эзэлдэг байна. Иймд ялгадасыг аюулгүй хаях  асуудал гарч ирдэг.
Ялгадас хаях аюулгүй байдал гэдэг нь хүний ялгадасаар гадаад орчин, ус, хоол хүнс, гарыг бохирдуулахгүй байх өөрөөр хэлбэл хувь хүний эрүүл мэндийг хамгаалах эрүүл орчин бүрдүүлэхийг хэлнэ.
Хүний өтгөн ялгадасыг зайлуулах аюулгүй нөхцөлийг хангана гэдэг нь хоол боловсруулах замаар халдварладаг гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх зарчмын асуудал юм.
Хүний биологийн үндсэн 2 хэрэгцээ нь хооллох, бие засах явдал юм.
    Ариун цэврийн байгууламж шаардлага хангахгүй байх,  ил задгай жорлон, ил задгай бие засах,шингэн нь хальсан  бохирын цооног, хог хаягдал нь сагасан хогийн сав нь орчны бохирдол үүсгэх цаашилбал өвчин эмгэг үүсгэх нөхцөл болдог.
    Ариун цэврийн байгууламжийг төвлөрсөн системд холбогдсон боловсон, хэсгийн буюу энгийн гэж 2 ангилдаг.
    Хоногт 1  хүнээс 100-400 грамм өтгөн, /дунджаар 250 гр/ 1-1.3 литр шээс ялгардаг
Хөрс орчинг ялгадасаар бохирдуулахгүй байх нь хэд хэдэн зүйлээс шалтгаална.
        1. Ариун цэврийн байгууламж хүрэлцээтэй байх  Үүнд
    Албан байгууллага бүр ариун цэврийн байгууламжийн хаягийг тодорхой тавьж.  байнга нээлттэй , цэвэр байлгах
    Нэгэнт хүний биологийн хэрэгцээт үйлчилгээ тул  төлбөргүй байх
    үйлчилгээ явуулж буй байгууллага, аж ахуйн нэгж хэдэн хүнд үйлчлэх хүчин чадалтай байна тэр  хэмжээндээ  тохирсон ариун цэврийн байгууламжтай байх
    Хамгийн цэвэр тохилог байлгах
    Хүний бие засах эрх чөлөөг хасаж боогдуулдаггүй байх хэрэгтэй.

•    Химийн арга: Химийн бодисуудыг хэрэглэнэ.
Халдваргүйтгэлийн бодисууд нь:
•    Хүн амьтан, ургамалд хоргүй, экологийн тэнцвэрт байдалд нөлөөлөхгүй
•    Тэсрэх, дэлбэрэх, галын аюулгүй, эд юмсын өнгө чанарыг муутгахгүй
•    Хадгалах тээвэрлэхэд чанараа амархан алдахгүй
•    Үнэ хямд, үйлчлэх чанар сайн
•    Дагалдах бичигт бодисын бүтэц, найрлага, хугацаа, хэрэглэх аргыг заасан байх

Химийн бодисоор халдваргүйтгэл хийхэд баримтлах журам :
•    Шингэн байдлаар хэрэглэх
•    Үүсгэгчийн биед шууд орж үйлчлэх
•    Тодорхой концентрациар хэрэглэх
•    Нянд үйлчлэх хугацааг мөрдөх /үйлчлэх хугацаа нь нянгийн төрөл, зүйл, уусмалын хэм, ариутгах материал зэргээс хамаарана.
•     Хлор, спирт агуулсан бодис нянд үйлчлэл нь хурдан /Усны хэмийг зөв тохируулах (40-50 хэмийн халуун усанд найруулах. Усанд ууссан химийн бодис 16-с доош хэмд бичил биетэнг үхүүлэх нөлөө үзүүлдэггүй)
•    Бэлтгэсэн уусмалыг хэрэглэхийн өмнө механик бохирдлыг шалгах
•    Үлдсэн уусмалыг удаан хадгалан хэрэглэхгүй байх /идэвхи нь сулардаг мөн уусмал бохирдож нян үржин эх уурхай болно/

Анхаарах:
•    Халдваргүйтгэлийн бодис нянг бүрэн устгаж чадахгүй. Энэ тохиолдолд тухайн эд зүйл дэх нянгийн бохирдол багассан ч удаан хугацаанд цэвэр байдаггүй, үлдсэн нян 100 сая болон үржихэд 10 цаг шаардлагатай байдаг байна.
1.    Хлорын шохой.
•    Хлорын шохой нунтаг, цагаан өнгөтэй, шүлтлэг урвалтай, хлорын үнэртэй, 35,32,26% хлорын идэвхитэй.
•    Зөв хадгалж байгаа нөхцөлд ч идэвхитэй хлор нь сар тутамд 1-3% хүртэл буурч байдаг тул 3 сар тутамд 1 удаа идэвхитэй хлорын агууламжийг шалгах ёстой. Стандарт ёсоор савлагдсан хлорын шохойн идэвхитэй хлор 8 жилд 7-9% алдагддаг байна.
•    Харанхуй сэрүүн, агааржуулалт сайтай өрөө, агуулахад таглаатай саванд хадгална.
•    Хлорын  шохойг  уусмал ба хуурайгаар хэрэглэнэ.
10%-ийн хлорын шохойн сүүн уусмал бэлтгэх:
1 кг хуурай  хлорын  шохой хэмжин  авч усыг жигд холимог болтол нь нэмж холиод дараа нь үлдэгдэл усыг 10 литр  хүртэл нэмж сайтар хольж хутгаад  тасалгааны дулаанд 24 цаг тавина. Дараа нь тунгалаг уусмалыг болгоомжтой өөр саванд юүлж авна. Энэ уусмалыг сүүн уусмал гэх ба цааш шин гэрүүлэн ажлын уусмал бэлтгэн халдваргүйтгэлд хэрэглэнэ.
Хлорын шохойг хуурайгаар хэрэглэх:
•    Гэдэсний халдвараар өвчилсөн хүний өтгөн, сүрьеэтэй хүний цэрийг халдваргүйтгэхэд хуурай хлорын шохойг хэрэглэнэ.
•    Мөн халдвартай шээсэнд 1 г/л хийж 60 минут,
•    Өтгөн, бөөлжис, цэр зэрэгт 200 г/л хийж 1 цаг халдваргүйтгэнэ.
2.Хлорамин.
Хлораминыг халдвараас сэргийлэх зорилгоор эрт үеэс хэрэглэж ирсэн, хамгийн өргөн хэрэглэгддэг, халдваргүйтгэлд арчих, шүрших байдлаар хэрэглэнэ.
–    Хлорамин Б (бензол), хлорамин Т (толуол) гэж ангилдаг.
–    Натрийн давс агуулсан цагаан өнгөтэй жижиг ширхэглэлтэй нунтаг заримдаа шаргал туяатай
–    Ихэвчлэн 26-28% идэвхитэй хлор агуулсан байна
–    Идэвхтэй хлороо бага алддаг учир 1 жилийн турш 0.1%-иар идэвхитэй хлор нь багасдаг. Микроорганизмуудыг үхүүлэх чадвартай
–    Хэрэглэгдэж байгаа найрлага нь хүнд хортой бус.Хортой үлдэгдэл гаргадаггүй.
–    Өнгөгүй хэрэглэхэд хялбар
–    Үнэ багатай.
–    Хлораминыг 50-60 хэмийн халуун усанд найруулбал уусмал илүү идэвхитэй үйлчлэлтэй байдаг.
–    Хлораминыг бараан өнгийн  сайн таглагддаг шилэн буюу полиэтилен саванд хадгална.
3.    Саармаг гипохлорит кальци:
•    Гипохлорит кальци нь нунтаг, цагаан өнгөтэй, хлорлог үнэртэй, үйлдвэрээс 2 төрлөөр бэлтгэдэг.
•    Усан уусмал нь хлорлог үнэртэй тунгалаг биш, савны ёроолд бага зэрэг тунадас үүсгэнэ.
•    Тослогийн хольцтой усанд найруулбал идэвхи нь буурна.
•    50  хэмийн халуун усанд найруулбал идэвхи нь 2-5 дахин нэмэгдэнэ.
4.Жавелион:
•    Нэг саванд 300 шахмал буюу 1 кг байх ба 1 кг жавелионаар 3000 м2 талбайд халдваргүйтгэл хийнэ.
•    Жавелион нь Франц улсад үйлдвэрлэсэн 3.4 гр-аар шахмал байдлаар хийгдсэн,
•    1 шахмалыг  усанд найруулахад түүний дотор 1.5 гр идэвхитэй хлор агууллагддаг.
•    Үйлдвэрлэсэнээс хойш жилийн хугацаанд хадгалах ба найруулсан уусмалыг 3 хоног хадгална. Усанд сайн уусдаг. Ууссан уусмал нь тунгалаг бага зэргийн хлорлог үнэртэй.
•    Жавелион нь бактер,  мөөгөнцөр, сүрьеэ, вируст үйлчилнэ.
•    Арьс салст нүд амьсгалын замын эрхтэнүүдийг сулавтар цочроох үйлчилгээтэй.
•    Уусмалд халдваргүйжүүлэх зүйлээ хийж хугацаа баримталж халдваргүйтгэсэний дараа 3 минутын турш усаар зайлна.
•    Халдваргүйжүүлж байгаа сав нь таглаатай байна
5.Ариун уусмал
•    Шинж чанар : Өнгө үнэргүй , тунгалаг шингэн
•    Үйлчлэх хүрээ : Грамм /+/ , грамм /-/ , мөөгөнцөр , вирус,
•    Хадгалалт: Зөвхөн гэрлээс хамгаалсан шилэн болон хуванцар , паалантай / паалан нь гэмтэлгүй / тагтай саванд нийж ашиглана.
•    Хэрэглээ: Гадаргуугийн халдваргүйтгэлд зааврын дагуу


САНАМЖ:
•    Бэлтгэх үед хувийн хамгаалалт, ариун цэврийг сайн сахина.
•    Найруулж бэлтгэсэний дараа 15 минутын хугацаатай агааржуулалт хийнэ.
•    Халдваргүйтгэх уусмал найруулах сав, багаж хэрэгсэл нь халдвар тархахаас сэргийлэхийн тулд өөрөө цэвэр байх ёстой.
•    Халдваргүйтгэлийн бодис найруулах ус нь бохир байж болохгүй                                                       /Хэрэв уусмал найруулах ус нь бохир бол усанд буй бичил органик зүйлүүдээр нэлээд хэмжээний хлорамин идэвхигүйждэг/.
•    50-60 хэмийн халуун усанд найруулснаар хлорын идэвхи нь нэмэгдэнэ.
•    Жорлон, угаалгын өрөө ба бие угаадаг өрөөнүүд нь бохирдолт ихтэй тул өдөр бүр ойр ойрхон халдваргүйтгэх уусмалаар цэвэрлэнэ.
•    Ачаалал багатай газруудад ерөнхийдээ халдваргүйжүүлэлтэнд 0,5% идэвхитэй хлорамины уусмал хэрэглэх ёстой.
•    Байнга бээлий өмс.
Хордсон үед авах арга хэмжээ:
•    Хлор агуулагч бодист мэдрэмтгий хүмүүс буюу бэлтгэх үед дүрэм заавар зөрчсөн тохиолдолд хордож болно.
•    Энэ үед нүднээс нулимс гоожих, хоолой сөөх, найтаах, ханиах зэрэг шинж тэмдэг илэрнэ.
•    Хордсон үед яаралтай салхинд гарна.
•    Тайван байна.
•    Ам, хоолой, хамар зэргийг усаар зайлна.
•    Нэг стакан сүүнд нэг халбага сод хийж ууна.
•    Нүдний салстад хүрсэн, гар дээр дуссан бол усаар сайтар угаана.
•    Дараа нь эмчид хандана.





НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2011 оны 12-р сарын 21, Лхагва гариг, 12:54
 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.