Эхлэл мэдээ Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн мэдээ ХЛОРАМИНЫГ ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Одоо

Манайд 26 зочид байна
 
ХЛОРАМИНЫГ ХАЛДВАРГҮЙТГЭЛД ХЭРЭГЛЭХ ЗААВАР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Мэндээ   
2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 12:32

Нэг. Ерөнхий зүйл

Хлорамин нь  Б, Т гэж 2 янз байх ба хлорамин Б-г халдваргүйтгэлд ихэвчлэн хэрэглэнэ. Хлорамин нь гадаад орчинд тэсвэртэй, удаан хугацаагаар хадгалахад идэвхитэй хлороо бага алдана.

1.    Хлорамин Б нь усанд сайн уусдаг, зөөлөн ба төмөр эдлэлийг гэмтээхдээ бага, 26%-ийн идэвхитэй хлор агуулдаг, 50 хэмийн халуунд усанд найруулна.

2.    Хлораминыг хуурай, нарны гэрэл, чийгнээс хамгаалж чадах таглаатай модон ба шилэн саванд хадгална. Хлорамины бэлтгэсэн уусмалыг таглаатай хар бараан өнгийн шилэнд 5-7 өдөр хадгалж ариутгалд хэрэглэнэ.

3.    Хлорамин нь ургал хэлбэрийн нянд үйлчлэх ба ариутгалд 0,2-10% хүртэл хэрэглэнэ.

4.    Хлорамины бактер устгах чадлыг ихэсгэхийн тулд идэвхижүүлсэн байдлаар хэрэглэнэ.

Хоёр. Хлорамины уусмалыг бэлтгэх арга

 

Хоёр. 1ба 10 литр усанд хуурай хлораминыг бэлтгэх /хүснэгт-1/

Хлорамины орох хэмжээ/нунтаг/

Уусмал /хувиар/

1 литр усанд/гр/- аар

10 литр усанд

0,2%

2 гр

20 гр

0,5%

5 гр

50 гр

1,0%

10 гр

100 гр

2,0%

20 гр

200 гр

3,0%

30 гр

300 гр

5,0%

50 гр

500 гр

10,0%

100 гр

1000 гр

 

2. Жишээ нь: 0,2%-ийн хлорамины уусмал бэлтгэх шаардлага гарвал 1 л усанд 2 ширхэг, 10 литр усанд 10 ширхэгийг хийнэ. Хлорамины уусмалыг өрөө тасалгаа халдваргүйжүүлэх зорилгоор 0,2-5,0%-ийн уусмал болгон хэрэглэдэг. Хлорамины уусмалыг гар угаах, өрөө тасалгаа, бохирдсон объектуудыг шүрших, арчих, зайлах, уусмалд хийх зэргээр тодорхой хугацаанд байлгаж халдваргүйжүүлнэ.

Гурав. Шахмал хлораминыг хэрэглэх заавар           /хүснэгт-2/

Юунд хэрэглэх

Усны хэмжээ

Хэдэн шахмал

Хугацаа

1

Сав суулга,аяга таваг халбага сэрээ халдваргүйжүүлэх

1 л

1 ш

15 минут

2

Дээл хувцас, ор дэвсгэр, зөөлөн эдлэл

1 л

2 -4 ш

15 минут

3

Гэдэсний халдварт өвчний үед хатуу эдлэл, оо өрөө, бие засах газарт

1 л

6 ш

30 минут

4

Хүнсний ногоо, жимс угаах

1 л

1,5 ш

15 минут

5

Багаж хэрэгсэлд

3-5 л

10 ш

30 минут

6

Орон сууцанд ариутгал хийх

1 л

2-3 ш

20 минут

7

Гар угаахад

1 л

1 ш

1-2 минут

 

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

 

Сүүлд шинэчлэгдсэн: 2012 оны 1-р сарын 26, Пүрэв гариг, 12:39
 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.