Эхлэл Дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, нэгдсэн эмнэлэг Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
 
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2011 оны 5-р сарын 20, Баасан гариг, 11:52

Эмнэлгийн нэр: Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл
Хаяг, байршил: БЗД, 7-р хороо, 15-р хороолол, 97-р сургуулийн урд
Эмнэлгийн дарга: Б.Ганбат
Үйлчилгээний нэр төрөл: 2 дахь шатлалын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ
Даргын нарийн бичиг: /нэр, утас, и-мэйл хаяг/ Л.Болормаа,  Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. . Утас-70150065 факс-70150065
Санал гомдол хүлээн авах хүн
: Н.Биндэряа , Чанарын албаны лавлагаа мэдээлэлийн ажилтан, Утас-94499986

Яаралтай түргэн тусламж: /24 цагаар/: 103

Вэб сайтын хаяг: www.bzemn.ub.gov.mn

И-Мэйл: Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй.

Амбулаториор үйлчилж буй кабинетууд

· Мэс засал

· Гэмтэл

· Нүд

· Бөөр

· Арьс харшил

· Халдварт

· Чих хамар хоолой

· Дотоод шүүрэл

· Зүрх судас

· Шүд

· Эхо /дотор/

· Эхо /эмэгтэйчүүд/

· Физик эмчилгээ

· Уламжлалт эмчилгээ

· Мэдрэл

· Ахмад

· Дотор

· БЗДХ/ДОХ

· Хавдар

· Эмэгтэйчүүд

· Сүрьеэ

· Рентген

· Өсвөр үе /Зөвөлгөө өгөх/

· Сэтгэл амар /Зөвөлгөө өгөх/

Сэргээх засах эмчилгээ / эмийн бус эмчилгээний тасаг

1. Физик эмчилгээний кабинет

· Электрофорез,

· Ультрозвук,

· УВЧ

· Лазерь

· Соллокс шарлага,

· УФО

· Нуруу болон хүзүүний автомат татлагын аппарат

· Парафин эмчилгээ,

· Хэт улаан туяаны шарлага

2. Уламжлалт эмчилгээний кабинет

· Зүүн эмчилгээ (Их биеийн, Гарны болон чихний зүү)

· Цахилгаан зүү

· Бумба,

· Хэсэг газрын бариа,

· Нүүрний саажилтын иллэг,

· Гулгуур бумба,

· Цэгэн бариа,

· Блок гаргах,

· Хануур,

· Самнуур

· Шивүүр,

· Аарцаг нурууны бариа,

· Төөнүүр (Янжуур, Шовгон болон монгол төөнө)

3. Чийрэгжүүлэлтийн кабинет

· А-жор Б-жор

· Хийн дасгал

· Тоног төхөөрөмжтэй дасгал

4. Хоол зүйн зөвөлгөө өгөх кабинет

· Өвчлөлийн үеийн эмчилгээний хоолны зөвөлгөө өгөх

· Өвчиллөөс сэргийлэх зохистой хоолны зөвөлгөө өгөх

· Хоол шим тэжээлийн сургалт сурталчилгаа өдөрлөг зохион байгуулах

Лабораторын шинжилгээ

· Цусны дэлгэрэнгүй

· Цусны бүлэгнэлт

· Шээсний ерөнхий

· Өтгөнд цагаан хорхойн өндөг илрүүлэх / Микроскопийн арга /

· Мазок

Биохимийн шинжилгээнд

· Уураг

· Альбумин

· Креатинин

· Алат

· Асат

· Амилаза

· Шүлтлэг Фосфатаз

· Билирубин

· Холестрин

· Глюкоза

· Кали

· Калци

· Хлор зэргийг тодорхойлж байна.

· Мочевин

· Глюкозажсан гемоглобин

Серелогийн шинжилгээ

· Сифилисийн шинжилгээ-RPR арга / Тэмбүүгийн шинжилгээ /

· Сифилисийн шинжилгээ-TPHA арга / Тэмбүүгийн шинжилгээ /

· ДОХ-ын шинжилгээ         / Стрипийн арга /

Иммунологийн шинжилгээ

· АСЛО,ЦРБ,РФ

· В,С –ийн маркер /Стрипийн арга /

· Н-пилори                /Стрипийн арга /

Сүрьеэгийн шинжилгээ

· Цэрэнд ХТН үзэх

· Биологийн шингэнд   /шээс, өтгөн ,плеврийн шингэн / -ХТН үзэх

· Шархны идээнд ХТН үзэх

Цусны шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

1. Шинжилгээ өгөх үед өлөн эсвэл хөнгөн цай ууснаас хойш 1 цагийн дараа, шинжилгээг өгнө.

2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.

3. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Шээсний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл:

1. Шинжилгээнд өглөөний өлөн шээс авна./өлөн шээс гэдэг нь шөнийн 24 цагаас хойш өглөө хүртлэх давсагт хуримтлагдсан шээс/

2. Нарийн хүзүүтэй лонхонд шээсийг авдаггүй.

3. Угаагүй бохир шилэнд шээсийг авахгүй.

4. Шээсийг өнгөгүй шилэнд хийнэ.

5. Шинжилгээ өгөхийн өмнөх өдөр өнгөтэй хүнсний бүтээгдхүүн хэрэглэхгүй/улаан манжин,витамин с/

6. Шээсний шинжилгээг авснаас хойш 2 цагийн дотор лабораторид авчирч өгнө.

7. Шинжилгээнд авсан шээсийг нэг савнаас нөгөө саванд юүлэхгүй.

8. Шинжилгээнд шээсний дунд хэсгээс авна.

9. Шээсэнд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх шаардлагатай.

Биохимийн шинжилгээнд цус өгөхийн өмнө анхаарах зүйл:

1. Шинжилгээнд цусыг өглөө өлөн үед архи тамхи хэрэглээгүй хэт их ядраагүй үед өгнө.

2. Хэт удаан буюу 24 цагаас илүү өлөн үед шинжилгээ өгч болохгүй.

3. Цусыг хураагуур судаснаас авах учир гарыг сайтар угаасан байх.

4. Хоол идэсний дараа шинжилгээг авахгүй.

5. Цусанд сахар шинжлүүлэх шаардлагатай бол өмнөх өдөр нь сахартай хүнсний бүтээгдхүүн хэрэглээгүй байх,судсаар глюкоз шингэн юүлүүлээгүй байх шаардлагатай.

6. Нойр булчирхайн үйл ажиллагааг шинжлүүлэх тохиолдолд өмнөх өдөр нь шарсан хайрсан хурц,тостой хоол,архи хэрэглээгүй байх.

7. Уураг өөх тосны солилцооны үйл ажиллагааг шинжлүүлэх тохиолдолд өмнөх өдөр нь 20 цагаас өмнө өөх тостой хоол хэрэглэхгүй. Орой нь хөнгөн хоол хүнс хэрэглэсэн байна.

Цэрний шинжилгээ өгөхийн өмнө анхаарах зүйл

1. Цэрний шинжилгээг гадаа гарч авах нь бусдад халдвар тараахгүй байх сайн талтай. Гадаа гарах боломжгүй хэвтрийн өвчтний шинжилгээг гэрт нь аль болох бусад хүмүүсээс тусгаарлаж аваад, агааржуулалт сайн хийнэ.

2. Цэрний шинжилгээг тусгай зориулалтын эргэдэг тагтай саванд авна. Уг савыг эмнэлгийн байгууллага өгнө. Шинжилгээнд зайлшгүй 2-3 удаагийн цэр авна.

3. 1-р шинжилгээг үзүүлэхээр ирэх үед эмнэлгийн ажилтны хяналтан дор авч лабораторид хүргүүлнэ.

4. Шинжилгээг өгөхийн өмнө амаа буцалгасан усаар зайлна.

5. Гүнзгий амьсгаа аваад цээжний гүнээс хахирч ханиалган цэрээ гаргана.

6. Гаргасан цэрээ шинжилгээний саванд нулимна.

7. Цэрний савны гадна талыг цэрээр бохирдуулж болохгүй.

8. Цэрний савны тагийг сайтар чанга таглана.

9. 2-р шинжилгээг та өөрөө авна. Зориулалтын саваа авч яваад өглөө босонгуут цэвэр усаар амаа зайлаад ханиалгаж цэрээ аваад таглаж лабораторид хүргэж өгнө.

10. Шаардлагатай тохиолдолд 3-р шинжилгээг эмнэлгийн ажилтны хяналтан дор 2-р шинжилгээг өгөхөөр ирэхдээ өгнө.

a. Шинжилгээний хариу 24 цагийн дотор гарна. Хариугаа үзүүлсэн эмчээсээ аваарай.

Сүүлд шинэчлэгдсэн: 2013 оны 12-р сарын 25, Лхагва гариг, 11:22
 

Эрүүл мэндийн мэдээллийн цогц вэб сайт

Copyright © 2014 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.