|
Зарлал |
|
|
|
2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 16:34 |
|
ЭМШУИС, ХӨСҮТ, НЭМГ хамтарсан “Амьсгалын замын цочмог шинэ халдварын оношилгоо, эмчилгээ ” сэдэвт 1 багц цаг олгох сургалт явагдана.
Сургалтын зорилго: Эмч мэргэжилтнүүдэд томуугийн H7N9 вирүс,шинэ коронавирүсын халдварыг тухай[NcoV] мэдлэгийгвирүсын талаарх онолын мэдлэг, вирүсын тархалтын талаарх өнөөгийн байдал, цаашдын төлөв байдлын тухай мэдлэг олгох
Хамрах хүрээ: Улсын болон хувийн хэвшлийн эмнэлэг эрүүл мэндийн байгууллагуудын чанарын албаны дарга, халдвартын эмч, халдвар судлаач , болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүд оролцоно.
Сургалт зохион байгуулагдах өдөр: 2013 оны 05-р сарын 24-ны өдрийн 08.00-19.00 цаг
Сургалт зохион байгуулах байр: ХӨСҮТ-ийн хурлын танхимд
Төлбөр 6000 төгрөг
Холбоо барих утас 315054, 70110005
|
|
|
ДАРХЛААЖУУЛАЛТЫН ҮР ДҮН-УЛААНБУРХАН ӨВЧИНГҮЙ МОНГОЛ |
|
|
|
2013 оны 5-р сарын 22, Лхагва гариг, 11:51 |
Дархлаажуулалтын 10 хоногийг “Дархлаажуулалтын үр дүн-Улаанбурхан өвчингүй Монгол” уриан дор 2013 оны 5 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд улсын хэмжээнд зохион байгуулж байна.
Дархлаажуулалтын 10 хоногоор заавал хийх дархлаажуулалтын товлолын вакцинаас хоцорсон 0-15 насны хүүхдүүдийг нөхөн дархлаажуулах тул эцэг эхчүүд Та бүхэн харьяа өрхийн эрүүл мэндийн төв, сумын эмнэлэгтээ хандан хүүхдүүдээ дархлаажуулалтад өргөнөөр хамруулна уу.
Холбогдох мэдээллийг 451798 утаснаас лавлана уу.
Дархлаажуулалт-хүүхдийн эрх, эцэг эхийн үүрэг
|
|
“НЭМГ-ЫН ХАРЪЯА БАЙГУУЛЛАГУУДЫН СПОРТЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ-2013” ТЭМЦЭЭНИЙ ДҮН |
|
|
|
2013 оны 5-р сарын 20, Даваа гариг, 11:46 |
|
Монгол Улсын “Эрүүл мэндийн тухай” хуулийн 29.6, 44.1 дэх заалтууд, Ерөнхийлөгчийн 2010 оны “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай” 53 дугаар зарлиг, Засгийн газрын 2005 оны ”Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр батлах тухай” 246 дугаар тогтоол, 2009 оны “Нийтийн биеийн тамир, спортын талаар авах зарим арга хэмжээний тухай” 05 дугаар тогтоол, 2009 оны “Зөв хооллох, дасгал хөдөлгөөнийг дэмжих” тухай 239 дүгээр тогтоолуудын хэрэгжилтийг тус тус эрчимжүүлэх зорилгоор НЭМГ-ын даргын А/62-р тушаалын дагуу “Эрүүл байхын үндэс -Таны оролцоо чухал” сэдэвт сарын аяныг 2013 оны 05 дугаар сарын 06-наас 06 дугаар сарын 06-ны хооронд зохион байгуулж байгаа билээ.
|
|
Мэндчилгээ |
|
|
|
2013 оны 5-р сарын 10, Баасан гариг, 15:12 |
|

Хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, эдгэрэн илааршуулах үйлд бүхий л сэтгэлээ зориулан сувилахуйн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд хүргэж буй Монголын мянга мянган сувилагч, эмнэлгийн дунд мэргэжилтэнүүд та бүхэнд Олон улсын сувилагчдын өдрийн баярын мэнд хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗРЫН ДАРГА С.ТУУЛ
|
|
НЭМГ-аас Баянзүрх дүүргийн харьяа ӨЭМТ-ийн дарга ,бусад төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа |
|
|
|
2013 оны 5-р сарын 10, Баасан гариг, 10:50 |
|
НЭМГ-аас анхан шатны тусламж үйлчилгээ, ӨЭМТ-ийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийх, тулгамдсан асуудлыг тодорхойлох, хамтын үйл ажиллагааг сайжруулж улмаар ӨЭМТ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дүүрэгчилсэн уулзалтыг зохион байгуулж эхэллээ. Эхний уулзалтыг 2013 оны 5-р сарын 08 ний өдөр Баянзүрх дүүрэгт зохион байгууллаа.
|
|
Сувилагч нартаа баярын мэнд хүргэе! |
|
|
|
2013 оны 5-р сарын 10, Баасан гариг, 10:15 |
|
Зөөлөн гараараа тэнхрээн сувилсан Зүйтэй аалиараа тэтгэн ивээсэн Цагаан өмсгөлт уяхан дагина Гэгээн үйлстэй ухаант бүсгүйчүүд нийт сувилагч нартаа олон улсын сувилагчийн өдрийн баярын мэнд хүргэе!
НЭМГ |
|
Хүний шинэ коронавирүст халдварын тухай мэдээ: 08/13 |
|
|
|
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 12:37 |
|
Хүний NCoV-т халдварын лабораториор баталгаажсан 7 шинэ тохиолдол бүртгэгдсэнээс 5 нь нас барсан тухай Саудын Араб Улсын Эрүүл мэндийн яам 5 дугаар сарын 2-нд ДЭМБ-д мэдээлсэн байна [1]. Эдгээр тохиолдлууд өөр хоорондоо холбоогүй бөгөөд өвчлөгсөд өөр өвчтөн болон мал, амьтантай хавьталд ороогүй гэсэн өгүүлэлтэй ажээ. Ингэснээр хүний NCoV-т халдварыг лабораториор баталгаажуулсан тохиолдол одоо нийтдээ 24 (үүнээс 16 [66.7%] нь нас барсан) болоод байгаагаас Саудын Арабт 16 тохиолдол (үүнээс 11 [68.7%] нь нас барсан), Йорданд 2 тохиолдол (хоёулаа [100%] нас барсан), Их Британид 4 тохиолдол (үүнээс 2 [50%] нь нас барсан), ХБНГУ-д 2 импортлогдсон тохиолдол (үүнээс нэг [50%] нь нас барсан ) бүртгэгдээд байна.
|
|
Халдварт өвчний 7 хоногийн мэдээ / 2013.5.6-ны байдлаар / |
|
|
|
2013 оны 5-р сарын 07, Мягмар гариг, 12:36 |
|
Өнгөрсөн 7 хоногийн байдлаар томуу томуу төст өвчний байдал улсын хэмжээнд амбулаторид хандаж үйлчлүүлэгчдийн 4.9%, Улаанбаатар хотод 4.8%, аймгуудын дундаж 5.1% байна. Томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс 91 сорьц хүлээн авч шинжлэхэд томуугийн А вирус 1, томуугийн В вирус 1 илэрлээ. Амьсгалын замын хүнд халдвартай өвчтөн нийт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн 9.5%-ийг эзлэж, ЭХЭМҮТ, Ховд аймагт тус бүр 1 нас баралт бүртгэгдлээ.
|
|
|
|
|
|
|
Хуудас 49-с 1 |
Copyright © 2013 ubhealth.mn. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.
|
|
Зарлал
Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын сарын мэдээг 2013.IV.29-ны 9цагаас 2013.V.2-ны 17 цагийн хооронд авна.
Санал хүсэлт
Та манай вэб сайтнаас ямар мэдээ мэдээлэл авмаар байгаагаа энд бичнэ үү
Холбоо барих
|
Нийслэлийн Эрүүл мэндийн газар
|
|
 |
| Хангаръд ордон 900,901,902 тоот |
| Чингэлтэй дүүрэг |
| Улаанбаатар хот |
| Монгол Улс |
|
|